Sunday, February 17, 2008

Чингисийн Онгон



Чингисийн онгон Євєр Монголын Ордос хотын Эзэн хороо хошууны Хороо сумны Гандир овоонд байдаг, Ордос хотын тєв Дун шен хотоос 65-км зайтай байдаг. Ширтэй ваараар барьсан гурван том монгол гэрээр уг онгон нь сvрлэг ихэмсэг харагддаг. Гол барилга нь Юань улсын vеийн монгол гэрийн хэв загвараар хийгдэж, Гол ордон, зvvн баруун хоёр бага ордон, зvvн баруун хоёр хонгил, хойт ордон зэрэг зургаан хэсгээс бvрдсэн байна.

Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн 5-метр єндєр Чингис хааны хєрєгийг тахиж байдаг бєгєєд, тvvний араар том хэлбэрийн газрын зураг байж, эзэн богдын ємнє мєнхийн зул бадраатай байдаг юм.
Арын ордонд дахь Монгол гэрийн хэлбэртэй торгон цэцэг майханд Чингис хаан болон тvvний хатан бєрт vжний Чандарыг тахиж байгаа, тvvны хажуугийн шар майханд Чингис хааны хулан хатан исvн хатны чандр болон Чингис хааны дvv билгvvдэй, хасарын чандрыг тахиж байдаг.

Зvvн ордонд нь Чингис хааны дєрєвдvvгээр хvv Толой болон тvvний хатны чандрыг тахиж байгаа. Баруун ордонд нь Чингисийн есєн єрлєгийн бэлэг тэмдэг болсон есєн сvлдийг тахиж, чингисийн байлдан дагуулах vеийн хэргэлж байсан илд, ташуур зэрэг эд зvйлийг тахиж байгаа юм. Зvvн баруун хонгилын ханан дээр нь Чингис хааны бvх насны vйл ажилгаа болон том хэрэг явдлыг харуулсан зураг байдаг.

Жил болгоны билгийн улиралын гугвдугаар сарын хорин нэгэн, тавдугаар сарын арван таван, есдvгээр сарын арван хоёр, аравдугаар сарын шинийн гурванд чингисийн хойч vеийн шар дархдууд єргєн их тахилгын ажиллагаа хийдэг бєгєєд Хятадад байгаа Монголчууд болон дэлхийн єнцєг булан бvvрээс хvрэлцэн ирэх зочид цагийг эзэлсэн их эзэн чингис хааны гээгээн дvрд залибарч даатгадаг билээ. Энд бас тогтмол бус хугацаагаар Юуань улсын vеийн ордны хурим хийдэг бєгєєд ордос нутгийн зан vйлийг харуулсан хурим найр хийдэг юм. Чингисийн онгон нь одоо Євєр Монгол тєдийгvй Хятад даяар нэртэй жуулчиллийн газар болж, дотоодын болон дэлхий дахинд Монгол vндэстний тvvх соёлыг ойлгуулхад чухал хувь нэмэр vзvvлж байгаа юм.

Чигис хааны онгоныг зорин очих хvмvvс одоо жилээс жилд нэмэгдсээр байна।


Эх сурвалж: http://mongol.cri.cn/21/2004/09/03/41@26273.htm


3 comments:

david santos said...

Very good posting, thank you and have a good day!

Anonymous said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the Celular, I hope you enjoy. The address is http://telefone-celular-brasil.blogspot.com. A hug.

sanakae said...

энэ дээд талын 2 гар худлаа савж өгчээ. David ах бол бүр ч худалч