Monday, April 9, 2012

Барга аймагтны товч тvvх



Монгол овогтны дотор Барга аймаг угсаа нэр гарсаар уджээ. Угаас Байгали далайн орчим хун шувууны бэлгэ гайхамшгаас баргын язгуур vvдэн гарав хэмээх єгvvлэл буй. Энэ нь балар эртнээс амаар уламжилсан мунхаг єгvvлэл буй. Даруй урт цагаас уулнаас бэлгэ илэрч манж алтан куру овогтон хєгжин мандвай хэмээсэнтэй адил шиг бололтой. Анхандаа нэлээд хvчирхэг тvрэмгий нэр алдаршиж дундад хятад орныг халдан дарлаж байсан амой.Тийнхvv Дун-жияан Ган-му бичигт Ли овогт Тан улсын vед Ба Еви-гv хэмээх нэгэн хvчирхэг аймгийн явдал учрыг тэмдэглэсэн нь даруй Барга аймаг мєн амой. Тvvнээс эдvгээ нэрлэгдэж байх Баргуужин аймаг ба Тvмэд аймаг болбаас баргын салбар амой. Буриад болбаас баргаас ойр 230, 40 оны vед салжээ. Yvнээс гадна зvvн гурван муж, халх, цахар, ил, єрємч зэргийн газарт сарнисан барга нар маш олон буй. Одоо Хєлєнбуйрын шинэ барга болбаас жинхэнэ барга мєн. Хуучин барга болбаас баргужины салбар мєн. Yvнийг даруй овгийн нэр хийгээд vгний аялгуугаар vзэвч тодорхой. Маш эртний цагт барга, тvмэд аймгийн Баругу баатар Дайчин ноёны гурван хєвгvvний отгон хєвгvvн Хорилардай мэргэн гэгчээс арван нэгэн хєвгvvн тєрсєн амой. Ахмадын нэр Галзуд хэмээх бєгєєд тvvнээс дараалан Хувасай, Гvбтvд, Гошид, Ширэйд, Хараган, Хутай, Бодонгад, Халбин, Цагаан, Батунай хэмээх ах дvv арван нэгэн хvний нэрээр овгийн нэр болгожээ. Эдгээр арван нэгэн овог болбаас манай шинэ барга найман хошууны дотор цєм буй. Yvнээс єєр олон зvйлийн овгууд болбаас угаас байсан ба хойно удаан нутаглан суусан газрын нэр ба эсвэл зарим онцгой алдар тvvхтэй хvмvvсийн нэрээр vрс нь овог болгон дуудсан ч байх мэт.
Эдvгээ шинэ хуучин барга аймагтны Хєлєнбуйр газарт нvvн ирсний учрыг товч хураамжтай илтгэвээс барга аймгийн олон ард нарын олонхи нь зvvн хойтох Хар мєрний адаг болох Єди гол, Ност уул хэмээх єн уудам газарт єнє удаан амар тvвшин нутаглан сууж байхуйд манж Жvшен аймаг хєгжиж дайчин улсын тєрийг байгуулаад хятад, монгол, тєвд хотон аймагтныг цєм эеэр нэгтгэн захирсны дараагаар орос улстай хил хязгаарыг хуваалцан гэрээ болзоо тогтоосны дараагаар Амар мужид дайн байлдаан дэгдсэн vест барга нар айн сочилдож, хааш зайлах билээ хэмээн зєвлєлдєхєд дотор зуураа санаа зохилдохгvй гурван анги болон нэг анги нь манжид дагамой хэмээн урагш нvvн Чичигарын зvvн этгээдээр єнгєрєн Мvнден хотын ойролцоо хvрээд бас тэндээс баруун тийш нvvгээд цахар нутагт одож, нэлээд олон жил болоод дахин хойш эгж Чичигарын зvvн хойд этгээдэд сууж байгаад Найралт Тєв хааны 11-р жилд Хєлєнбуйрын газарт нvvн иржээ. Энэ нь хуучин барга мєн. Нэг анги нь яс язгуур, шашин шvтлэгийн холбоогоор халх монголтой нийлмой хэмээн баруун тийш нvvж, Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванжил, ван Доржжал, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд орж засгуудад захирагдсаны хойно халх барга ард тvмэн харилцан эв найр эвдрэн муудалцсан явдал огт vгvй. Гагцхvv засаг, тайж нарын эрх сvр их, цааз эрvv хатуу, алба гувчуур хvнд дээр нийт баргачуудыг доромжлон vзэхvйд тэчьяадан хорсолцож Дугарын зэрэг найман хvмvvд тvрvvлж Эрдэнэ зуу дахь цэргийн хороонд суугаа зарлигийн сайд Жагданд бидний баргачууд засаг тайж нарын доор туйлын зовлон зvдгvvрийг эдэлж, тэсэхvйеэ бэрх болов. Дуртайгаар манж найман хошуунд орж хvчин єргєж зvтгэсvгэй хэмээн сєгдєн мэдvvлснийг уламжлан айлтгаж дээд эзнээс барга нар Хєлєнбуйр газарт vvрд жаргаж суутугай хэмээн зєвшєєрсєн зарлигийг олж Найралт Тєвийн 12-р онд Хєлєнбуйр газарт нvvж ирэв. Ийнхvv урьд хожид нvvн ирснээр хуучин шинэ барга хэмээн нэрлэгдэх болжээ.
Жич халхын нутагт хоцорсон барга олон буй гэдэг. Нэгэн анги нь шууд хойш нvvж орос улсын захиргаанд орсон нь буриад аймаг мєн. 1921 онд Агь, хори, vлирэнгэ аймгийн 1000 шахам єрхєт буриад нар урьд хожид Хєлєнбуйр газарт нvvн ирснийг Шинигэ голд нутаг олгож суулгасны хойно эдний дотроос удаа дараагаар халх монгол, дотоод монголын зvг нvvн одсон нь 400 хир єрх болжээ.
Одоо шинэ барга нарын анхан Хєлєнбуйр газарт нvvн ирсэн байдал учрыг товч тєдий тэмдэглэсvгэй.
Тэр цагийн засгийн тайж нарын дарлалаас хаширсан олон баргачууд хэдийгээр Хєлєнбуйр газарт эзэмшиж суух зєвшєєрєлт зарлигийг олсон боловч харъяат засаг нар хэрхэвч тавихгvй бодлого гаргаж улам чанд баримтлан захирахуйд барга нар Бvрэн хан уулын энгэр дээр сэмхэн хуралдаж тэр сарын тэр єдрийн шєнийн харанхуйд зэргээр нvvсvгэй хэмээн зєвлєн хэлэлцэж тогтоод болзоот шєнє бархираа зантай тэмээний амыг боож, буцах дуртай нохойн бєгсийг хайрч, огт чимээ гаргасангvй нэг шєнийн дотор цємєєр Хэрлэн голыг дагалдан шууд халхын хязгаараас гарч одсоныг бэйс Жанчивдорж сонсоод их л занаж хараасан бєгєєд бэйсийн хатан нь барга нарыг элдэв муу vгээр хараал тавин буруу хандан алцайн зогсож алан доогуураа шороо сацав хэмээдэг бєгєєд тvvнийг барга нар болбол харин эхнэр хvн гэгч эхийн дvрнм мєн. Эх бээр алцайн зогсож алтан дэлхийн шороог маны хойноос сацсан нь газар шороон шим хишиг хутаг буянаа цєм бидний баргад єгсєн сайн бэлгэ болов хэмээлдсэн vгийг эдvгээ болтол ярилцсаар буй.
Энэхvv нvvн ирэхvйд тэргvvлэгч нь Дугар, Цэрэн, Асрал, Дарь, Бадам (энэхvv Бадам болбаас Эрхэмбат миний дээд 8-р vеийн євєг мєн) Буни, Гэндэн, Ургамал эдгээр найм тvрvvлэн удирдаж нvvн ирээд шинэ барга аймаг хэмээн нэрийдэн зvvн баруун 2 гар, 8 хошуу, 24 сум зохиожээ. Тэндээс олон барга нар єн уудам єргєн их ашиг гаралтай газар нутгийг олсондоо баярлалдан тэрхvv удирдагч 8 хvний дээдсийн сум отгийн олон ард нар дуртайяа Дугар нарыг vе улиран хєєх сумын занги болгон vvрд захирагдахыг гуйн бvгдээр гарын vсэг талбин батлан мэдvvлснийг дээрээс зєвшєєрєн ёсоор болгосноос гадна бас онцгой гавъяатан нугуудад vе улиран хєєх сумын занги, ээлжлэн хєєх сумын занги олгож 16 vе залгамжлах сум, 8 ерийн сумтай нийт 24 сум болгосон бєгєєд тэдгээр vе залгамжлах занги нарын эрх хэмжээ, олох пvнлvv ба жич дэвших дэв нь ерийн занги нартай яг адил. Манж найман хошууны тvшмэлийн засгийн хууль дvрмээр захирагдсан амой.
Yvнээс гадна єєлдийн ван Сэбдэнванбуугийн нэгэн хошуу бидний солан барга нар нvvж ирэхээс нэлээд урьдхан ханы зарлиг зєвшєєрлийг олж Халх голыг дагалдан баруун этгээд эх халгих Азарган булаг, Гэхvv нуур, зvvн этгээд Аранз шар ус, Гурван гvн зэрэг газрыг эзлэн сууж байгаад тvvний хєвгvvн гvн Донровын vед хvрч баруун хойш нvvж, Тvшээт хан аймгийн баруун хойт хязгаарт нутаг олж суусан амой.
Тvvний анх ирж суусан ба хожим нvvн одсон он хийгээд хvний нэрийг данс бичиг олдохгvйд тодорхойлон бичиж эс чадав. Харин тэрхvv єєлд Севдэнванбуугийн хошууны ардын нvvн явсны дараа дээрээс Халхын голын баруун этгээдийн газрыг халхад, зvvн этгээдийн газрыг баргад олгож Халхын голын урсгалаар хязгаар болгон тогтоосон амой. Тvvнчлэн солон, дагуур, єєлд аймагтан болбаас Найралт Тєвийн 10-р жилд нvvж ирсэн амой. Дагуур нь солон барга нарт найман хошууны хууль дvрэм, албан хэрэг шийтгэх ёсыг заан сургахаар томилогдон ирээд солоны гарт орж захирагдсан амой. Эдvгээ байх цєєхєн тоотой єєлдийн дотор шинэ хуучин хэмээх ялгавар буй. Бас Бадаргуулт тєрийн он цагт замын Єрємчvн аймгийн нэгэн хошууг манай Хєлєнбуйрын захиргаанд оруулсан амой.
Манж найман хошууны дvрмийн их тєлєв нь нуган хєвгvvд арван нас хvрвээс найман хошууны албан сургуульд оруулж манж бичиг сургамой. 16 нас хvрч эрчилсний хойно шалган vзээд сонгон авч хуяг нємрєн жинхэнэ тооны цалинтай цэрэг болгомой. Жил бvр хавар хоёр сар, намар нэгэн сард харвалга, намналга, буугийн боловсрол хийлгэмой. Бас євлийн эхэн сард нэгэн удаа ав хомрого талбин эрийн чадлыг хєгжvvлмой. Бас аль газарт хулгай самуун дэгдвээс дайчлагдан мордож хэд хэдэн мянган тvмэн газрын холдахь халуун хvйтэн элдэв муу агаар амьсгалтай оронд хэдэн арван жил байлдаан хийж гавъяа байгуулаад буцаж ирэх ба дайнд унах автах нь vлэмж ажугуу. Тvvнээс бичгийн сургалтанд маш их алдаршсан эрдэмтэн мєн олон гардаг амой. Найман хошууны бичиг цэргийн тvшмэл хєєгч цэрэг, жич цэргийн гавъяатны байгуулсан vе залгамжлах тvшмэд нарт цєм зэрэг дэсээр улс гэрээс сар бvр тогтоолтой пvнлvv цалин талбиж єгєєд аливаа албанд бие хvчнээр явуулмой. Жич найман хошууны тvшмэл ард нарын тэжээвэр хєрєнгєнєєс гувчуур тvрээс авахгvй, харин жинхэнэ тушаалтай тvшмэд нар албан хэргээр гадагш гарч явах цагт єєрийн захиргааны аливаа чєлєє сул ард нарыг даалт авч тvvний бие, морь, улааг хэрэглэмой. Yvнээс єєр дээд ноёд тvшмэд нарын хэрэглэл хэмээн гувчуурлан хураан авах алба татвар огт vгvй. Жич бичиг цэргийн тvшмэлийг сонгон хэрэглэхvйд эрхэм язгууртан, доорд харцас хэмээн ялгаварлан vзэхгvй аль эрдэм сурталтай, эрийн чадал чийрэг сайныг шалган vзэж дэвшvvлэн хэрэглэмой. Тийнхvv зvvн гурван мужийн манж, дагуур, Хєлєнбуйр, Цахарын найман хошууны монголчуудаас их гавъяа магтаалтай сайд жанжин нар маш олон гарсан нь энэ учраас болжухуй. Манай Хєлєнбуйрын жанжин гvн Хайланза (солон хvн) бага насандаа цэрэгт мордож Дай-ван Жин-Чиуван зэрэг олон газрын хулгайг арилгаад бас тєвдийн чанад дахь Хvрга-зэн-ла, Чу-Чин хэмээх аймгийн самууныг тєвштгэсэн ба Дугар (шинэ барга хошууны зvvн хошууны хvн) дотоод гадаад 12 мужийг тойрон байлдаж тэрсэлсэн хулгайг хядан арилгаж тєвшитгээд Улиастайн жанжин тушаалтай байгаад бие эцэслэсэн энэ хоёрын тvvх нь Дайчин улсын Хармєрєн мужийн гавъяатан сайд нарын шашдир хэмээх хятад vсэгтэй дармалласан сударт буй. Эднээс гадна Хэнлин (дагуур) хэмээгдэхээс эхлэн гавъяа байгуулж их тушаал зэрэгт хvрэлцсэн хvмvvд маш олон буй. Vvнээс дээш барга монголын товч тvvх хийгээд шинэ хуучин барга солон, дагуур, єєлд, єрємчин, буриад нарын Хєлєнбуйрын газарт нvvн ирж суусан учир ба найман хошууны дvрмийн их тєлєвийг бvдvvвчлэн тэмдэглэсэн нь чухамхvv модонд эрхбиш vндэс бvхvй ба усанд бас ч эх vгvй журмыг барьж, улсыг судар тvvхэнд оруулах онц шалгарсан их гавъяа зvтгэлтний язгуур удам vvсгэл гарлыг тодотгон бичвээс сударчид нар хянан vзээд авмаар газрыг эш татан бичихэд хэрэг баримт болох болов уу хэмээх санаагаар хайш яйш эвлvvлэн бичвэй.

Хєлєнбуйрын єєртєє засах мужийн дарга Эрхэмбат